Хүүхдийн цэцэрлэгт Салхин цэцэг өвчин гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Хүүхдийн цэцэрлэгт Салхин цэцэг өвчин гарчээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын V цэцэрлэгт салхин цэцэг өвчин гарчээ. Өнгөрсөн сарын 20-ны орчимд гарсан уг өвчнөөр тус цэцэрлэгийн долоон хүүхэд өвчилж, эмчлүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар дээрх хүүхдүүд эдгэрч, цэцэрлэгтээ явж байгаа бөгөөд дахин хүүхэд нэмж өвчлөөгүй байна.

Уг өвчин гарах шалтгаан  цэцэрлэгээс нь үү, хүүхдүүдийн ар гэрээс нь үү гэдгийг одоогоор тогтоогоогүй байна. Өвчин гарсан даруйд тус цэцэрлэгт харъяа өрхийн эмч нар болон аймгийн Эрүүл мэндийн газрын ажилтнууд ариутгал халдваргүйтгэл хийжээ. Хүүхдүүдийн ор дэрний хэрэглэлийг тогтмол угааж, долоо хоног бүр чийгтэй цэвэрлэгээг гурван удаа хийдэг ч халдварт өвчин гарсан нь цэцэрлэгийн ажилчдын буруу гэж хэлэхэд эрт. Дээрх өвчин цэцэрлэгт нь гараад долоо хоногийн дараа халдвар тархаагүй болохоор бид мэргэжлийн байгууллагад хандаагүй гэж тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Оргодол ярилаа.

Д.Ану

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж