Түншлэгчдээс мөнгөн бус дэмжлэг хүсэв

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Түншлэгчдээс мөнгөн бус дэмжлэг хүсэв

Үндэсний Статистикийн хороо Хүн, ам, орон сууцны тооллогод хамтарч ажиллах Түншлэгчдийн уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.  Уулзалт хорооны хурлын танхимд 14.00 цагт эхэлсэн, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид болон Засгийн газрын, мөн зохиолчдын бүрэлдэхүүнтэйгээр уулзалт болсон юм.

Уулзалтын эхэнд үндсэн илтгэлийг Үндэсний статистикийн хорооны дарга Мэндсайхан тавьж, аж ахуйн нэгж байгууллагуудаас дэмжиж ажиллахыг хүссэн юм. Тухайлбал, нийтийн тээврийн компаниудаас тооллогын үед ажиллах тоологч болон шалгагч нарыг үнэгүй зорчих боломжийг олгож, үүрэн телефоны операторуудаас лавлах 121 дугаарын утсанд холбогдох үнэ тарифыг байж болох хямд үнээр тогтоож өгөхийг хүсч байлаа.

Үүнээс гадна хэвлэл мэдээллийн байгууллага, эрүүл мэнд боловсрол гэх мэт нийгмийн бүхий л салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс хамтарч ажиллахыг хүссэн. Хамгийн гол нь мөнгөн тусламж биш, тооллоготой холбоотой иргэдэд мэдээлэл өгөх тараах материал, сурталчилгааны самбар зэргийг хүн ам олноор төвлөрдөг газруудад үнэ төлбөргүй байршуулж өгөхийг хүсч байсан юм.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж