Rihanna Kodak-ийн камерыг сурталчилна

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Rihanna Kodak-ийн камерыг сурталчилна

Дижитал камер үйлдвэрлэгч Kodak компани маркетинг, сурталчилгааны So Kodak кампанит ажлын хүрээнд дэлхийн хэмжээний од, дуучин Rihanna-тай гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу Rihanna саяхан Нью-Йорк хотноо видео зураг авалтад орсон байна. Мөн түүний хамт Drake, Trey Songz болон Pitbull нар Kodak-аас шинээр худалдаанд гаргаж буй Kodak Eyeshare загварын дижитал камеруудыг сурталчлах юм.

Kodak-тай хамтран ажиллах болсон тухайгаа Rihanna “Энэ төсөл дээр Kodak-тай хамтран ажиллах болсондоо сэтгэл хангалуун байна. Би бага байхын л зураг авах, гэрэл зургийн хоббитой байсан болохоор үнэхээр сайхан байна. Аялан тоглолт, зураг авалт гээд л дэлхий даяар тойрон аялахад олон гайхалтай зүйлтэй учирдаг. Тэр ховор агшинг гэрэл зургийн дуранд буулгах сайхан ажил” хэмээн ярьжээ.
Дашрамд сануулахад, Rihanna-гийн “Loud” нэртэй шинэ цомог ирэх сарын 16-нд худалдаанд гарах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж