Цагаан хэрэм “ихэр” болов

2017 оны 5 сарын 11

БНХАУ-ын Цянси мужид Хятадын их цагаан хэрэмний хуулбар, хувилбарыг босгожээ. Дөрвөн км үргэлжлэх хоёр дахь Цагаан хэрмийг нь эх загвар шиг нь уул толгодын хяраар босгосон байна. Шинэ байгууламжид хана цамхгуудыг яг хуулсан ба түүнийг дөрвөн сая юань зарцуулжээ.

Цагаан хэрмийн хуулбар гарч ирсэнд хятад хүмүүс янз янзаар хандлаа. Нэг хэсэг нь түүнийг яг дуурайлгаж чадсан нь сайн хэрэг гэж байгаа бол нөгөө хэсэг нь Их цагаан хэрэм Хятадад ганцхан байх ёстой гэцгээв.

Хятад улс дэлхийн алдартай байгууламжуудыг хуулбарлан босгодогоор алдартай. Тус улсад Эйфелийн цамхаг, Эрх чөлөөний хөшөөний хуулбар хэдийнээ боссон. Тэр байтугай Швейцарийн Альпийн нэгэн тосгоныг нуурынх нь хамт хуулбарлан байгуулсан. Мөн Сычуань мужид “Титаник” хөлгийн яг адилхан хувилбарыг зочид буудал болгон хуурай газарт босгож байна.

Энэ бүгд нь жуулчдыг татах орон нутгийн захиргааны санаачилга ажээ.

Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна