Ерөнхийлөгчтэй жагсаал

-Үхэшгүй мөнхийн хорооныхон одоо ч “амьд” гэдгийг мэдрүүлсэн жагсаал ОХУ-ын хотуудад боллоо-

Ялалтаар амьсгалсан долоо хоног. Хэдийгээр Ялалтын баярын гол арга хэмжээнүүд өндөрлөсөн ч “Үхэшгүй мөнхийн хороо” дэлхий нийтийнх болсныг хэлэхгүй байх аргагүй. Ялалтын баярын өмнөхөн, ялалтын баярын өдөр дэлхийн олон улс орны хотуудын гудамжаар Аугаа эх орны дайны дурсгалд зориулсан парад жагслаа. 

Зарим нэг мэдээгээр “Үхэшгүй мөнхийн хороо”-ны анхны жагсаалыг Новосибирскийн 121 дүгээр сургуулийн сурагчид Аугаа эх орны дайны фронтод тулалдаж явсан эцгийнхээ зургийг барин дайны дараахан жагссан гэдэг.

Тюмень хотноо “Ялагчдын парад” нэртэй арга хэмжээ 2007 онд явагдсан байдаг. “Үхэшгүй мөнхийн хороо” хөдөлгөөн өнөөгийн төрхөөрөө 2011 онд бий болсон гэж тооцогддог. Томск хотын сэтгүүлчид Сергей Лапенков, Сергей Колотовкин, Игорь Дмитриев нар хөдөлгөөнийг санаачилжээ. 

Тавдугаар сарын энэ л өдрүүдэд эр зоригоороо хойч үеийнхээ үлгэр дуурайлал болсон хүмүүс хуучин гэрэл зургаас бидэнтэй “мэндчилдэг”. Бусдын сайхан амьдралын төлөө өөрсдийн амь насыг зориулагчид, дайны талбараас эргэн ирээгүй дайчид, гэрэл зураг нь үлдээгүй нэр нь самбарт бичигдэгсэд, хүн ёсоор нутаглуулж ч чадаагүй нэргүй булшинд үлдэгчдийг ч энэ л өдрүүдэд эргэн дурсдаг. 

Хүмүүс өөрсдийн аав, ээж, өвөө эмээ, дайчдаа дурсахаар жагсаж байна. Энэ жилийн ялалтын баяр хаврын хүйтэн өдөр тохиосон ч “Үхэшгүй мөнхийн хорооны” жагсаалд 850 мянга гаруй хүн оролцлоо. Өнгөрсөн оны арга хэмжээнд 700 мянган хүн оролцсон тоо бий.

Москва

“Үхэшгүй мөнхийн хороо”-ны жагсаалд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин эцгийнхээ хөргийг барин гурав дахь удаагаа оролцлоо. Төрийн тэргүүнтэй зэрэгцээд жүжигчин Василий Лановой, Михаил Ножкин нар алхаж явжээ.

Санкт-Петербург

Оросын хойд нийслэлд болсон “Үхэшгүй мөнхийн хороо”-ны жагсаалд энэ жил 700 мянган хүн оролцлоо. 

Челябинск

Хотын эрх баригчдын мэдээгээр, энэ удаа 70 мянган хүн “Үхэшгүй мөнхийн хорооны” бүрэлдэхүүнд багтжээ. 

Новосибирск

Новосибирск хотын 2017 “Үхэшгүй мөнхийн хороо” 270 мянга орчим хүнтэй жагслаа. 

Протвино, Москва муж

Луга, Ленинград муж

Тюмень

Элиста, Калмыкия

Лесозаводск, Приморскийн хязгаар

Хурба суурин, Хабаровскийн хязгаар

Анадырь, Чукотка

Нэр дурдсан ОХУ-ын хотуудаас гадна Алс Дорнод, Сибирь, Уралын холбооны тойргууд, Ази Европын улс орнуудад 1,6 сая хүнийг багтаасан жагсаал хийжээ. Жагсаалд оролцогчдын тоо өнгөрсөн оныхоос хоёр дахин өсч, нийт найман сая хүн оролцлоо гэсэн мэдээ гарчээ. 

“Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал Донецк, Луганскийн ард улсуудад ээлжит удаагаа явагдлаа. 

Донецк

Луганск

Минск (Белорусь)

Алматы (Казахстан)

Алматы хотноо мянган хүн “Үхэшгүй мөнхийн хорооны” жагсаал хийлээ.

Ереван (Армени)

Ереван хотноо 2000 хүн жагслаа.

Белград (Серби)

Мадрид (Испани)

Лиссабон (Португали)

Оросын ЭСЯ-ны мэдээгээр Лиссабонд 600 хүн жагсав.

Франкфурт-на-Майне (Герман)

Ханой (Вьетнам)

“Үхэшгүй мөнхийн хорооны” жагсаал Вьетнамын нийслэлд тавдугаар сарын 4-нд явагдан түүнд 400 хүн жагслаа.

Сидней (Австрали)

Торонто (Канад)

Вашингтон (АНУ)

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна