Гэрэл зураг: БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин

БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч Мун Жэ Ин өчигдөр /2017.05.09/ тангаргаа өргөн үүрэгт ажилдаа орсон. Тавдугаар сарын 9-нд явагдсан ээлжит бус сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшсэн 64 настай Мун Жэ Ин сонгогчдын 41 хувийн саналаар ялалт байгуулсан юм.

Дунд сургуулиа Бусанд 1971 онд төгсчээ 

Зүүн гар талаас Мун Жэ Ин эхнэр Ким Жэн Сук болон найз нарын хамт. Эд бүгд Куинг Хи Их сургуульд хамт сурч байсан юм 

1975 цэргийн албанд татагдсан. Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалд оройлон оролцсоны улмаас 10 сарын тэнсэн харгалзах ял авч байжээ

Мун Жэ Ин /зүүн гар талд/ Сөүл хотын одоогийн Захирагч Пак Вун Суны хамт

Хүний эрхийн хуульчаар ажиллаж эхэлсэн үе. 1982 он

Гэр бүлийн зураг. Мун эхнэр, хүү, охины хамт

Ерөнхийлөгч Но Му Хёны 2007 оны гуравдугаар сараас 2008 оны хоёрдугаар сар хүртэл Тамгын газрын даргаар ажилласан.

2012 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн Пак Гын Хэд ялагдсан. Сонгуулийн сурталчилгааны үеэр Бусаны Сасанг-гу тойргийн иргэдтэй уулзаж байгаа нь

Ардчилсан намын тэргүүн Мун Жэ Ин. 2012 он

2012 оны сонгуулийн санал хураалтын дараа 

Мун Жэ Ин БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. /2017 оны тавдугаар сарын 10/

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна