Хаалттай уулзалтын зураг

2017 оны 5 сарын 11

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар өчигдөр Цагаан ордонд уулзсан. Зууван танхимд болсон энэ уулзалт сэтгүүлчдэд хаалттай болсон бөгөөд хоёр гэрэл зурагчин л орж зураг авчээ. Трампын болон Лавровын хувийн гэрэл зурагчид л оржээ.

Уулзалтын дараа хоёр эрхмийн уулзалтын зургийг Оросын тал олон нийтэд ил болгожээ. Тухайлбал, ОХУ-ын Гадаад хэргийн яам өөрийн албан ёсны Twitter хаягтаа Трамп, Лавров нарын гар барьж байгаа зургийг тавьсан байна.

Уулзалт хаалттай болж, сэтгүүлчдийг оруулаагүй нь сэтгүүлчдийн зүгээс чөлөөт хэвлэлийн зарчимд нийцэхгүй байна гэсэн гомдлыг өдөөгөөд байна. Сэтгүүлчдээс айж байгаа учраас Трамп уулзалтаа хаалттай хийлээ гэж хэвлэлийнхэн үзэж байна. Уулзалтын талаарх зургийг оросын талаас л авлаа гэсэн гомдол тавьсан редакц нэг биш ажээ. Трампыг дэмжигч Fox News суваг ч уулзалтын зураг, дүрсийг гаргаагүй ажээ.

А.ТУЛГА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна