”Саусгоби сэндс” ХХК шилдгийн шилдэг ажил олгогч компаниар шалгарлаа

"Саусгоби сэндс" компани Монгол Улсын “Шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж” байгууллагын эхний гуравт шалгарч, Шилдгийн  Шилдэг таван байгууллагын шагнал болох ТАЛАРХАЛ, БОЛОР ЦОМ-оор шагнуулсныг дуулгахад таатай байна."Саусгоби сэндс" компани Монгол Улсын “Шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж” байгууллагын эхний гуравт шалгарч, Шилдгийн  шилдэг таван байгууллагын шагнал болох ТАЛАРХАЛ, БОЛОР ЦОМ-оор шагнуулсныг дуулгахад таатай байна.

Монгол Улсын Засгийн газраас зарласан “Ажил олгогч, даатгуулагчдаа дэмжих жил”-ийн хүрээнд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам ажилчдаа цомхотгож халаагүй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хүрээнд хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангахад онцгойлон анхаарч, нийгмийн даатгалыг цаг тухайд нь төлж ирсэн, улсын нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй, түүнчлэн сүүлийн гурван жилийн хугацаанд үйлдвэрлэлийн ямар нэг осол эндэгдэл гаргаагүй шилдэг 150 байгууллагыг шалгаруулан, талархал гардуулав.

Нийгмийн даатгал төлдөг 43,9 мянган ажил олгогч байгууллагаас ийнхүү Саусгоби сэндс компани эхний ТОП таван шилдэг ажил олгогч байгууллагын нэг боллоо.

Шилдэг ажил олгогч байгууллага шагнал хүртсэн "Саусгоби сэндс" компани 2018 оноос 10 хувийн шимтгэлийн хөнгөлөлт эдлэхээр болсон байна.

Энэхүү шагналын өмнөхөн Саусгоби сэндс компани НИЙСЛЭЛИЙН ОНЫ ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ байгууллагаар 6 дахь жилдээ шалгарч, өргөмжлөлөөр шагнуулсан билээ. 

Монгол Улсад Нийгмийн даатгалын байгууллага үүсч, хөгжсөний 75 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн эрүүл мэнд нийгмийн даатгалын газраас Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалт, нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлтэнд бодитой хувь нэмэр оруулсан 75 ААН-ийг ийнхүү шилдгээр тодруулсан юм.

"Саусгоби сэндс" компани байгуулагдсан цагаасаа хойш 2017 он хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын санд нийт 17,3 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.