Harmon Kardon брэндийн тухай

2017 оны 5 сарын 11

Их Британ улсын Harman Kardon компани 1953 оноос эхлэн аудио бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба үүсгэн байгуулагчид болох Sidney Harman, Bernard Kardon нарын нэрээр нэрийджээ.

Хамгийн анхны бүтээгдэхүүн нь урьд өмнө байгаагүй, өндөр нарийвчлалтай FM тааруулагч байв.

Дараах чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж байна.

1. Бүх төрлийн зөөврийн спикер,яригч, гэрийн театр, чихэвч

Harman Kardon брэндийн зөөврийн спикер нь чамин хийц загвар, хөнгөн авсаархан байдал, дуугаралт зэргээр бусад спикер үйлдвэрлэгчдээс ялгардаг. Жишээлбэл Harman Kardon Esquire mini загвар нь ердөө 238 гр хэдий ч хүчтэй дуугаралт гаргах, бүрэн цэнэглэсэн үедээ 8 цагийн турш цэнэгээ барих, хаана ч авч явж болохуйц хөнгөн авсаархан, сайн чанарын хатуу материалаар хийгдсэн гээд олон давуу талууд бий.

2. Тээврийн хэрэгслийн аудио төхөөрөмж

Audi, BMW, Mercedes-Benz, MG Rover Toyota, Honda, Suzuki, Mitsubishi, Nissan, Kia, Subaru гэх зэрэг дийлэнхи машин үйлдвэрлэгчдэд өөрсдийн аудио төхөөрөмжүүдийг нийлүүлсэн байна.

3. Компьютерийн спикер

Утастай, утасгүй суурин компьютерийн спикерүүдээс гадна Toshiba, Asus, Acer зэрэг нөүтбүүкний спикерүүд мөн Harman Kardon брэндийн спикерүүд байдаг байна.

Harman Kardon брэндийн бүтээгдэхүүнийг PC mall дэлгүүр албан ёсоор худалдаалдаг бөгөөд PC mall 1 болон И март , Хороолол зэрэг салбаруудаар үйлчлүүлж бүтээгдэхүүнтэй илүү дэлгэрэнгүй танилцах боломжтой.

Вэб хуудас - www.pcmall.mn

Утас - 75753535