Хөөсрөлтийн эрин: Мөнгөө яах вэ?

2017 оны 5 сарын 12

Фото Richard Drew/AP/TASS

Санхүүгийн зах зээл адармаатай үеийг туулж байна. Бараг л бүх даяарчлалын хөрөнгүүд хэт үнэлэгдсэн, зарим нь ч бүр тэнгэрт хадсан үнийн хөөрөгдөлтэй байна.

Өнөөдөр MSCI All-Country World Index-т багтдаг хувьцааны үнэ ба ашгийн коэффициентийн харьцаа нь арван жилийн өмнөхөөс 25 хувиар их байна. Энэ индексийн хувьцааны ашиг 2007 оныхоос доогуур байна.  Герман, Японы  чанартай үнэт цаас нь 0 эсвэл  түүнээс доогуур ханшаар арилжаалагдаж байна. Өнөөгийн эдийн засгийн сул өсөлттэй үед  жилийн хоёр хувийн ашиг шударга харагдах ёстой байдаг. Тэр нь үнийн өнөөгийн уналтын төвшний 5-15 хувьтай тэнцэх ёстой байхаар хийх нь шударга болно гэсэн үг юм.

Бусад хөгжиж буй зах зээлд байдал арай дээр. Өрийн ачааллын дундаж нь  хөрөнгө оруулалтын чансаатай корпорацийн хувьд хүртэл   сүүлийн 10 жилийн хамгийн доод төвшинд байна. Үл хөдлөх хөрөнгийн баталгаат хувьцаа (Real Estate Investment Trusts)  хөрөнгийн цэвэр үнэлгээний хөнгөлтийн 10 хувь орчимоор алба төдий үнэлэгдсэн байгаа.  Гэтэл тэр  хөнгөлөлт нь эрсдэлгүйгээр багасгасан үнэлгээс хамаарсан нэг ёсондоо ханш нэмэгдэхэд өгөх шагнал маягийнх гэсэн үг. Түүхий эдийн ихэнхийн  үнэ  олборлолтын өөрийн өртгөөс хамаагүй ноцтойгоор давсан байгаа.  Өөрийн өртөг нь тууштайгаар уруудах хандлагатай байгаа билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна