30 сая хүнийг хөнөөх аюултайг Билл Гейтс санууллаа

2017 оны 5 сарын 12

Фото Getty Images

Дэлхий ертөнц үхлийн аюултай амьсгалын замын халдвартай вирусын аюулыг анзаарахгүй орхиж болохгүй. Учир нь тэднийг бий болгож тараахад амархан. Биологийн террорын аюул 30 сая хүнийг устгаж магадгүй бөгөөд  тийм халдлагын боломж улам өндөр болж байна хэмээн Microsoft компанийг үндэслэгч Билл Гейтс сануулсан тухай The Telegraph сонинд бичжээ.

Түүний хэлснээр, салхин цэцэг мэтийн халдварт вирусын тархалт нь цөмийн дэлбэрэлтээс илүү аюултай ажээ. Вирусын дэгдэлтийг шуурхай илрүүлэн шинжилж судалдаг сантай тэрбумтан өнөөдөр бусад орнуудад өвчнийг хянахад туслах нь чухал гэж хэллээ.

“Биотерроризм нь өвчний дэгдэлтээс илүү эрсдэлтэй, биологийн салбарын амжилт ололт нь террористуудад маш өндөр үхлийн цэврүүт торх буюу салхин цэцгийг бий болгох боломжийг өгч байна. Өнөөдөр энэ өвчний эсрэг тогтвортой дархлаа байхгүй. Та 10 сая үхэл авчрах магадлалтай өвчний тухай бодохлоор цөмийн дэлбэрэлт ч тийм сэтгэгдэл төрүүлэхгүй. Ийм болохоор өвчний ердийн дэгдэлт ба биотерроризм  хамгийн том эрсдэлийг гаргаж байгаа юм. Эрдэмтдийн судалгааг жишээ болгон тэрбээр агаар, амьсгалын замаар тархаж болох халдварт өвчин жилд 30 гаруй сая хүнийг хөнөөх эрсдэлтэйг хэлж байна.

Өнгөрсөн онд Британийн биоэтикийн Наффилдын зөвлөл нэгэн мэдэгдэл гаргасан байлаа. Түүнд хүртээлтэй технологи ашигладаг туршлагагүй  эрдэмтдийн үйлдлийн улмаас аюул учруулахаар генийн өөрчлөлттэй организм  хүрээлэн буй орчинд  нэвтэрч магадгүйг хэлсэн байв. Тэнд өгүүлснээр генийн өөрчлөлт хийж болох химийн наборыг интернэтээр 100 фунт стерлингээр  худалдан авч болох ажээ.

CRISPR гэж нэрлэгдсэн арга нь өнөөдөр маш хямд, нийтэд хүртээлтэй болсон учраас сонирхогчид  гэртээ болон сургуульд туршилт хийж болохоор байгаа гэнэ.  Энэ технологийг “генийн хайч” гэж нэрлэх бөгөөд  түүгээр ДНК-ийн тайллын хэсгийг тасдан оронд нь өөр шинэ генээр сольж болно.

CRISPR нь сүүлийн жилүүдийн шинжлэх ухааны чухал ололт гэгдэж байна. Гэхдээ буруу гарт орох юм бол нян эсвэл өөр организмын аюултай өсвөрийг бүтээх боломжтой ажээ. Антибиотикт тэсвэртэй нян бүтээх  E.coli цуглуулга мөн л интернэтээр чөлөөтэй зарагдаж байна.

“Ойрын хорин жилийн дотор өвчний дэгдэлтүүд нь Эбола, Зика вирусаас аюултай томууны төрөл байх болно. 100 сая хүний аминд хүрсэн 1919 оны томуу шиг өвчин газар сайгүй тархаж магадгүй.  Тэр үеийг бодвол хүмүүсийн шилжилт хамаагүй хурдтай болсон. Даяарчлалын дараагийн дэгдэлтийг өдөөх өвчний эсрэг бид хана босгож чадахгүй” хэмээн Гейтс ярьжээ.

Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна