Петр Порошенко: Оросын хаант улсаас бүрмөсөн саллаа

2017 оны 5 сарын 12

Украины иргэдэд Европын холбоо руу визгүй зорчих шийдвэрийг гаргалаа. Гэхдээ шийдвэр хараахан хэрэгжих болоогүй. Европын холбооны шийдвэрийг эхлээд Европарламентын Ерөнхийлөгч батламжилна, дараа нь Европын холбооны сэтгүүлд хэвлэснээр хүчин төгөлдөр болох юм.

Энэ хугацаа нь зургадугаар сарын 10 хавьцаа байх болов уу гэж таамаглаж байгаагаа Украины Ерөнхийлөгч Петр Порошенко хэвлэлд ярьсан байна. Ингэснээр 90 хоногийн дотор Европын холбоо улсууд руу визгүй зорчино. Гэхдээ энэ визээр ажиллах эрх үүсэхгүй ажээ.

Гэхдээ визний шинэ дэглэмд Их Британи, Ирланд улсад хамаарахгүй юм.

Визгүй зорчихын тулд украинчууд Европын холбооны шаардлагыг хангасан шинэ гадаад паспорттай болох юм. Украины Цагаачлалын албаны мэдээгээр визгүй зорчих шийдвэрийг украинчууд хүлээж байсан бөгөөд 2015 оноос хойш 3.3 сая иргэн ийм паспорт авсан байна.

Европын холбооны шийдвэр гарсны дараа Петр Порошенко “Украин түүхэн газраа буцан ирлээ. Өнөөдөр бид Оросын хаант улсаас бүрмөсөн саллаа” хэмээн телевизийн “1+1” сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

А.ТУЛГА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна