Хятад гадаад руу зугтсан 40 орчим авлигачдаа баривчилжээ

2017 оны 5 сарын 12

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж хээл хахууль аван гадаад улс орон руу зугтсан хүмүүсийг гадаад орноос баривчлан авчрах шийдвэрийг Хятадын эрх баригчид хоёр жилийн өмнө гаргасан. Энэ хэргийн явцын талаарх мэдээллийг анх удаа олон нийтэд зарласан байна.

Нийт 100 хүний нэр бүхий жагсаалтыг гаргаснаа өнөөдрийг хүртэл 40 хүнийг АНУ, Канад, Шинэ Зеланд зэрэг улс орноос баривчлан авчирчээ. Хятадын хуулийн байгууллагынхан энэ ажиллагаагаа Интерполын дэмжлэгтэйгээр хийж байгаа юм.

Баривчлагдсан 40 хүнээс 15-д нь ял оноож, хоёр сэжигтний гомдлыг хүчингүй болгож, нэг сэжигтний хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн хүмүүсийн хэргийг шалган байцааж байгаа ажээ.

А.ТУЛГА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна