МИГ Даатгал ХХК “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжээр шалгарлаа

2017 оны 5 сарын 12

“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд Татварын Ерөнхий газраас 2016 оны шилдэг татвар төлөгчдөө шалгаруулан батламж гардууллаа. МИГ Даатгал компани Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс шалгаруулсан шилдэг таван татвар төлөгчийн нэгээр шалгарлаа.

Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ нэр төртэй биелүүлэн улс, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсныг үнэлэн “Шилдэг Татвар Төлөгч” аж ахуйн нэгжээр шалгаруулсан байна.

МИГ Даатгал компани нь 2016 онд хагас тэрбум төгрөгийн татварыг улс орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүллээ.

2017 онд МИГ Даатгал компани үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд татвар төлөлтөөр тэргүүлэгч томоохон аж ахуйн нэгж болсон амжилтаар ойдоо бэлэг барьж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна