UGG: Шинэ коллекци танилцуулах өдөрлөг болно

UGG брэндийн 2017 оны зуны шинэ коллекц танилцуулах өдөрлөгт таныг урьж байна. Өдөрлөг тавдугаар сарын 8-14-нд “Central Tower”-ын 2 давхарт байрлах UGG брэндийн үндсэн дэлгүүрт болно.

Та зөвхөн энэ өдрүүдэд UGG брэндийн дэлгүүрт зочилсоноор 2017 оны дэгжин, тухтай шинэ загваруудыг урамшуулалтай үнэ, бэлэгтэйгээр худалдан авах онцгой боломжийн эзэн болно. Мөн дараах зургийг өөрийн гар утсан дээр авч ирснээр нэмэлт 10% хөнгөлөлт эдлэх боломжтой.

Энэ зургийг гар утсан дээрээ татаад, 10% хөнгөлөлт аваарай

“Аянчин Аутфиттерс” компани 2013 оноос эхлэн UGG брэндийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистробютерээр ажиллан, хэрэглэгчдэд шинэлэг загварын хувцас, гутлыг хүргэж байгаа.

UGG брэнд 1978 онд байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн билэг тэмдэг болсон “Classic” загвараараа бүх насны хэрэглэгчдээс эхлээд холливудын алдартан, загварын мэргэнжилтнүүд, тав тухыг эрхэмлэн дурлагч хүн бүрийн сонголтын өөртөө татаж чадсан юм.

UGG брэнд олон төрлийн өвөрмөц загварын сонголт бүхий гутал үйлдвэрлэхийн хажуугаар гадуур хувцас, гоёл чимэглэл, цүнх болон гэрийн халаад зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг зөвхөн хониний нэхий ашиглан бүтээдэг билээ.

Өдгөө UGG брэнд Нью-Йорк, Сан-франциско, Лос Анжелес, Парис, Лондон, Токио, Шанхай, Бээжин гэхчлэн дэлхийн 130 орны хотод өөрийн салбартай болон өргөжжээ. 

ХАЯГ: Central tower, 2 давхар, UGG 

Утас: 7711-2611

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна