Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно

2017 оны 5 сарын 14

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, шинэ долоо хоногт Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталжээ.

Үүгээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирэх долоо хоногийн баасан гаригт Хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийх аж.

Мөн УИХ шинэ долоо хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлахаар төлөвлөжээ.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

05 дугаар сарын 16-ны Мягмар гаригт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайланг хэлэлцэх.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны тайлан;
  • Ажлын дэд хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол;
  • Бусад.

4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

05 дугаар сарын 17-ны Лхагва гаригт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

3.Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

 Хэлэлцэх асуудал:

  • Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хийсэн ажлын тайлан;
  • Монгол Улсын хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын мэдээлэл;
  • Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын явц байдлын талаархи мэдээлэл;
  • Худалдааны тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явц байдлын талаархи мэдээлэл.

4.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан 15.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

 Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын хэрэгжилт, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх зорилтын талаар Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээлэл;
  • “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын биелэлт, дүгнэлт, цаашид авах арга хэмжээний талаар Үндэсний статистикийн хорооны даргын мэдээлэл. 

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 18, 19-ний Пүрэв, Баасан гаригт:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна