ЕС-ын айлчлал үргэлжилж байна

2017 оны 5 сарын 14

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийж байгаа айлчлал гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Бээжин хотноо зохион байгуулагдаж байгаа “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар хийж буй энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийгээд байгаа. Эл айлчлалын үеэр хөндсөн асуудал мөн байгуулсан хэлэлцээрийн талаар http://www.news.mn/r/332629 линкээс дэлгэрүүлэн унших боломжтой.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна