Сөүлийн ерөнхийлөгчид пуужингаар “мэнд дэвшүүлэв”

2017 оны 5 сарын 14

Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Мун Жэ Ин албан үүргээ хүлээж авсанд Пхеньяны талаас баллистик пуужингаар “мэнд дэвшүүлжээ.” Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Мун Жэ Ин Пхеньянтай харилцааг зөөлрүүлэх бодлого баримтлахаа мэдэгдсэн.

Хойд Солонгос  баруун хойд хэсгийн Кусон хотоос харвасан пуужин Япон тэнгист унасан байна. Японы албаныхны мэдээлснээр Хойд Солонгосын пуужин эргээс 400 км орчим зайд тэнгист унажээ. Энэ нь шинэ төрлийн пуужин байх магадлалтай гэдгийг шинжээчид онцолж байна.  

Хойд Солонгос энэ онд хэд хэдэн удаа баллистик пуужингийн туршилт хийсэн нь олон улсад түгшүүр төрүүлж, АНУ-тай зөрчлийг нэмэгдүүлсэн юм. Тухайлбал, Пхеньян өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр баллистик пуужин туршсан нь амжилтгүй болж хөөрмөгцөө дэлбэрчээ.

Б.ТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна