Арабын гүнжүүд шүүхийн хаалга татлаа

2017 оны 5 сарын 14

Арабын найман гүнж үйлчлэгч нарынхаа эрхэнд халдаж, хүн худалдаалсан хэргээр Бельгийн Брюссель хотноо шүүхийн хаалга татлаа. Шейха Хамда аль-Нахян болон түүний найман охин 2008 онд Брюссельд найман сарын хугацаанд тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлажээ.

Тэд Арабын Нэгдсэн Эмират улсаас ирэхдээ өөрсдөдөө үйлчлүүлэхээр 20 үйлчлэгч авчирсан байв. Гэвч тэд үйлчлэгч бүсгүйчүүдээ “боолчилсон” хэмээн шүүхэд зарга мэдүүлжээ. Зарга мэдүүлэгчдийн өмгөөлөгчийн мэдээлснээр тэд үйлчлэгч бүсгүйчүүдийг зочид буудлаас гарахыг нь хориглож, шавхруугаар хооллож байсан гэнэ.

Хэрэв Бельгийн шүүхээс Арабын гүнжүүдийг буруутай гэж үзвэл олон зуун мянган еврогийн торгууль ноогдуулах эсвэл шоронд хорих хүртэл ял шийтгэх магадлалтай аж.

Б.ТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна