АНУ, Хятадын худалдааны хэлэлцээр хэнд нь ашигтай вэ?

2017 оны 5 сарын 14

АНУ-ын Хятадтай худалдааны эргэлт 2016 онд 347 тэрбум ам.доллар байжээ. АНУ-аас Хятад руу 116 тэрбум ам.долларын экспорт, 463 тэрбум ам.долларын импорт хийжээ. 

АНУ нь Хятадаас цахилгаан бараа, хувцас, автомашины тоноглол импортолж, түүхий эдийг экспортолсон байна. “Сонирхолтой эдийн засаг” буландаа энэ долоо хоногт АНУ болон Хятадын хооронд байгуулсан 10 заалт бүхий Худалдааны хэлэлцээрийг танилцуулж байна.

Хэлэлцээрийн дагуу Хятадын засгийн газраас АНУ-ын үхрийн махны импортод тавьсан хоригоо цуцалж, шингэрүүлсэн хий худалдан авахаар болсон байна. Зөрүүлээд Хятадын банкууд АНУ-ын зах зээлд нэвтэрч, чанасан тахиагаа экспортолно.

1. Үхрийн махыг шувууны махаар солилцоно.

АНУ-ын засгийн газраас Хятад руу үхрийн мах экспортлох зах зээлийг нээхээр удаан хугацаанд лоббидож байсан ч 2003 онд галзуу өвчний улмаас Бээжин импортод хориг тавьсан юм. Харин сая үзэглэсэн гэрээний дагуу Хятад үхрийн махны импортын хоригоо цуцалж, оронд нь шувууны чанасан бүтээгдэхүүнийг АНУ-руу экспортлохоор болжээ. Шинэ төлөвлөгөөний дагуу АНУ-аас Хятад руу үхрийн махаа долдугаар сарын 16-аас хэтрэлгүй экспортолж эхлэх аж.

2. Хөдөө аж ахуй-био технологи

АНУ-ын био технологийн компаниуд генийн өөрчлөлттэй үр тариаг Хятадын Хөдөө аж ахуйн яамаар хүлээн зөвшөөрүүлэхээр хичээж байна. Тэгвэл шинэ хэлэлцээрт энэ боломжийг нээж өгчээ.

3. Кредит картын үйлчилгээ үзүүлэх

Visa, MasterCard, American Express зэрэг кредит картын компаниуд Хятадын зах зээлд нэвтрэх эрхтэй боллоо.

4. Зээлийн зэрэглэл тогтоох байгууллага болон хоёр санхүүгийн институт

Fitch, Standard & Poor's, Moody's зэрэг зээлийн зэрэглэл тогтоох байгууллагууд хувь нийлүүлсэн компаниар дамжин Хятадад ажиллаж байна. Тэгвэл шинэ хэлэлцээрийн үр дүнд бүрэн гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Хятадад үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байна.

Бэлтгэсэн Б.ТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна