СЕХ-ны хуралдаан дуусав

2017 оны 5 сарын 14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн асуудлаар Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, шийдвэрээ гаргаад байна. Гэхдээ энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхгүй, харин гарсан шийдвэрийг нам, намд нь хүргэхээр болоод байгаа юм.

МАХН-ын гишүүд намын дарга Н.Энхбаяртай холбоотой шийдвэрийг шууд одоо авна гэсэн шаардлага тавьж эхэллээ.

Сонгуулийн ерөнхий хороог цагдаагийнхан хамгаалалтад авсан хэвээр байна.

Ш.ЧИМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна