Улсын хэмжээнд 450 мянган мал хорогджээ

2017 оны 5 сарын 15

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт хээлтэгч малын 70.9 хувь буюу 18.6 сая нь төллөжээ. Нийт гарсан төлийн 98.0 хувь буюу 18.4 сая төл бойжиж байна. Үүнээс:

  • 49.4 мянган ботго

  • 314.9 мянган унага

  • 637.6 мянган тугал

  • 9.5 сая хурга

  • 7.9 сая ишиг бойжиж байна.

Энэ нь өмнөх долоо хоногоос 1.2 саяар нэмэгдсэн тоо аж. Харин улсын хэмжээнд 450.5 мянган мал хорогдсон нь оны эхний нийт малын 0.7 хувийг эзэлж байгаа аж.

Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна