Зургаан настнуудын бүртгэл өнөөдөр дуусна

2017 оны 5 сарын 15

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас өгсөн мэдээгээр 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд зургаан настай 32623 хүүхэд элсэн суралцах гэнэ. Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид орох зургаан настнуудын бүртгэлийг тавдугаар сарын өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-наас эхэлсэн бөгөөд өнөөдөр дуусах юм.

Тодруулбал, өнөөдөр ажлын цаг дуусахаас урьтаж 6 настныг бүртгүүлэхийг салбар яамнаас анхааруулж байна. Бүртгэлд 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд мэндэлсэн хүүхдийг хамрах сургуульд нь элсүүлж байна. Харин 2012 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй байгаа юм.

Хамран сургах харъяа тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр, мөн бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй юм байна. Элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

Үүнд: Хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхийн эх хувь болон хуулбар, 3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг, шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно. Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан ирж, өөрийн биеэр бүртгүүлж байна.

 Б.БААСАН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна