Японы экспорт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Японы экспорт нэмэгджээ

Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал энэ оны хоёрдугаар сарын байдлаар экспорт 45 хувиар нэмэгдсэн байна гэж Токиогоос мэдээллээ. Өнгөрсөн нэг жилийн дотор азийн орнууд руу экспортолсон япон машины тоо 55 хувиар өссөн бол хэдийгээр Toyoto компаний машинуудад аюулгүй байдлын асуудал үүсэж байсан ч АНУ руу экспортолсон машины тоо жилийн дотор хоёр дахин өссөн байна. Японы импорт өссөн ч худалдааны баланс 7 тэрбум гаруй ам.доллараар эерэг байгаа юм байна. Гэсэн хэдий ч энэ оны хоёрдугаар сарын экспортын хэмжээ нэгдүгээр сарын экспортын хэмжээнээс 1.7 хувиар буурсан байна. Арван таван сарын уналтын дараа өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Японы экспорт өсөж эхэлсэн юм. Экспорт өсөж байгаад нь Хятад болон азийн бусад орнуудад эрэлт өсөж байгаа байдал нөлөөлж байгаа юм байна.
Т.Санаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж