Британи эмэгтэйг талибууд хөнөөв

Хуучирсан мэдээ: 2010.10.10-нд нийтлэгдсэн

Британи эмэгтэйг талибууд хөнөөв

Афганистанд барьцаалагдсан Британийн иргэн Линда Норгроувыг түүнийг чөлөөлөх ажиллагааны үеэр лалын дайчид буудан хөнөөсөн тухай Британийн ГХЯ мэдээлснийг BBC News дамжуулжээ.

 ГХЯ-ны мэдээгээр Афганистан дахь эвслийн цэргийн командлал 36 настай британи эмэгтэйг хаана барьж байгааг мэдээд Америкийн цэргийнхэн түүнийг чөлөөлөх ажиллагааг явуулсан байна.

Тийм шийдвэрийг Норгроувын амь нас террористуудын гарт орсон цагаас минут татмын аюулд учраад байсан учир гаргасан гэж ГХЯ онцолсон байна.

Аврах ажиллагаа эхлэнгүүд лалын дайчид барьцаалсан хүнээ нуух эсвэл хамгаалах гэлгүй шууд буудан хөнөөсөн байна. “Линдагийн амь үрэгдсэний хариуцлагыг түүнийг хулгайлагчид бүрэн хүлээнэ” гэж ГХЯ мэдээлжээ.

Америкийн Засгийн газрын бус DAI байгууллагад ажиллаж байсан Норгроувыг цуг ажиллаж байсан гурван афганых нь хамт 2010 оны есдүгээр сард хулгайлан барьцаалсан байлаа.

Норгроувын алагдсан өдөр Афганы баруун нутагт талибуудын отолтод орсон дөрвөн итали цэрэг амиа алдсан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж