“Берлусконийн өөхөөр” Швейцарид саван хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.10-нд нийтлэгдсэн

“Берлусконийн өөхөөр” Швейцарид саван хийжээ

Швейцарийн Цюрих дэх Мигрос гэх орчин үеийн урлагийн музейд нэгэн үзэсгэлэн нээгдсэний нэг үзвэр нь өөрийн түүхтэй ажээ.

“Цэвэр гар” нэртэй бохирдуу алаг саванг Италийн ерөнхий сайд Сильвио Берлусконийн өөхөөр хийсэн гэж зураач Жанни Мотти ярьсан тухай Agence France-Presse мэдээлж байна.

 “Цэвэр гар” саванг бүтээгч ерөнхий сайд Берлусконийн илүүдэл өөхөө авахуулсан Швейцарийн эмнэлгийн нэгэн ажилтан түүнд Берлусконийн өөхийг дамжуулсан гэж хэлэв. Зураач тэр түүхий эдийг хаяж болохгүй гээд саван болгожээ.

Өөхийг авсан гэх эмнэлгээс түүнийг хэн нэгэн авах аргагүй байсан мөн өөр хүнд шилжүүлсэн зүйлгүй гэсэн мэдээлэл өгсөн байна. Гэхдээ саван орчин үеийн урлагийн үзэсгэлэнд тавигджээ.

“Цэвэр гар” гэдэг үг санамсаргүй гарч ирээгүй. Италид улс төрийн авлигын эсрэг өргөн хэмжээний тэмцэл 1990-ээд онд явагдсан сэжигтнүүдийн дунд өнөөгийн ерөнхий сайдын нэр байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж