Heidi Klum худалдаагаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Heidi Klum худалдаагаа эхэллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Загвар өмсөгч Heidi Klum эмэгтэйчүүдийн чөлөөт хувцасны коллекцио худалдаанд гаргажээ. New Balance нэртэй уг загварын зар сурталчилгааны зураг авалтаа өчигдөр дуусгасан ба гэрэл зурагчнаар Rankin болон Amazon-ы хувцасны кретив захирал Jan Dikkers нар хамтран ажилласан байна.

    “Эмэгтэй хүмүүс гоё байхын тулд бие барьсан, өмсөхөд хэцүү хувцас сонгох нь элбэг. Би энэ дутагдлыг засахыг хүссэн. Бие барихгүй, чөлөөт стилийн хувцасны загвар зохион бүтээх энэхүү ажилд багагүй хугацаа зарцуулсан. Таатай бөгөөд чамин гэдэг уриатай миний шинэ коллекцийн хувцаснууд эмэгтэычүүдэд эрх чөлөөг мэдрүүлнэ гэдэгт би итгэлтэй байна” хэмээн Heidi Klum ярьжээ.

    Сонирхуулахад, тэрбээр нөхөр Seal-ын хамт нэгэн шинэ төсөл дээр ажиллаж эхэлжээ. Тэд өөрсдийн мэргэжлээс арай өөр зүйлээр үзэгчидтэй уулзахаар болсон байна. Тэр нь телевизийн реалити шоу аж.

    Энэхүү шоу нь алдарт хос маань олон орноор аялж, хосуудтай уулзаж танилцах ба асуудалд ороод байгаа хосуудад зөвлөгөө өгч, амьдралын туршлагатай, хайр дурлалаар бялхсан амьдрал бүтээсэн өөрсдийн туршлагаас хуваалцах аж.
    Энэхүү реалити шоугаа эхний байдлаар “Love’s Divine” хэмээн нэрлээд байгаа гэнэ.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж