Улирлын өмнөх хоёр сонирхолтой тоглолт

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Улирлын өмнөх хоёр сонирхолтой тоглолт

NBA-ын улирлын өмнөх тоглолтууд үргэлжилсээр байна. Сүүлийн үед хэвлэлийнхний анхаарлыг зүй ёсоор татаад байгаа Кармело Энтони Портландын эсрэг хийсэн тоглолтонд 24 минутыг талбайд өнгөрөөн 24 оноо авчээ. Тус тоглолтонд “Денвер” “Портланд”-ыг 10:-99 харьцаатай буулган авсан байна. Энэ зун багийнхаа гурван жилийн 65 саяын гэрээг хүлээж аваагүй Энтониг тоглолтын өмнөх танилцуулах мөн самбараас бөмбөг авах, оноо авах болгонд нь хөгжөөн дэмжигчид нь дэмжин шуугилдаж байсан юм. Денверээс Шелдон Уильямс 21 оноо, 14 самбараар бусад тоглогчдыг тэргүүлсэн бол Портландаас Льюк Баббит 18 оноо, Данте Каннингэм 15 оноо, 10 самбараас бөмбөг авалт хийн багаа тэргүүлцгээсэн байна.      
Харин “Орландо Мэжик” шинэ спортын ордондоо “Нью Орлеан Хорнетс”-ийг хүлээн авч тогложээ. Энэ тоглолтонд Рашард Льюис 23 оноо, Двайт Ховард 12 оноо, 11 самбараас бөмбөг авалт гэсэн үзүүлэлт хийж, багаа “Хорнетс”-ийг 135:81 харьцаатай бут ниргэхэд гол нөлөөг үзүүлсэн байна. Харин эсрэг багаас Пэжа Стояакович 20 оноо, Эмека Окафор 13 оноо авсан ч баг нь хоёр дараалсан хожигдлоо хүлээсэн юм.
Орландогийн шинэ ордон нь 18500 хүний суудалтай бөгөөд багийн бэлтгэлийн заал, хоёр хэсэг льюкс суудлууд, олон янзын үйлчилгээний газрууд, мөн хүүхдэд зориулсан тусгай хэсэг зэргээс бүрддэг юм байна.      
    
Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж