Нүүдэл урагш чиглэлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Нүүдэл урагш чиглэлээ

Манай сайт Дундговь аймагт ирэх өвөл, хаврын тэнгэрийн араншинг тэнгэр шинжигч малчид намрын дунд сарын 15-нд шинжин таамаглалаа зарласныг мэдээлсэн билээ.  Тэдний хэлснээр Дундговь аймгийн зүүн талын нутагт өвөлдөө цас ихтэй, хүйтэн байх бөгөөд урд гурван зүгтээ /зүүн өмнө, өмнө, баруун өмнө/ зудын үүд, гарц байгаа гэнэ. Энэ таамаглалын дагуу аймгийн нутгийн зүүн хойт тал, Төв аймгийн зүүн өмнөт хэсгээр оторлож явсан тус аймгийн малчид урагшаа нүүдэллэн Өндөршил сумын нутагт хүрээд байна.  Тус аймгийн Гурвансайхан сумын  малчин, Улсын сайн малчин Ц.Пүрэвбаатар тэргүүтэй хэсэг “Мянгат”-ууд Төв аймгийн Баян сумын нутагт өвөлжиж, хаваржиж, зуссан атлаа  урагш нүүн Өндөршил сумын нутаг хүрээд байна. Харин зуншлага хамгийн эрт эхэлж одоо ч сөл тасраагүй намраараа байгаа Өндөршил сумын нутгийг “Туурайн зуд” болох нь гэж хашир малчид сэрэмжилж , зарим нь урагш чиглэсэн нүүдлээ азнаад байна.  Ямар ч гэсэн Дундговь аймагт ирэх өвлийн нутгаа хайсан нүүдэл эхэлчихлээ.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж