Шонхрын ангуучдын отго буугаагүй байна

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Шонхрын ангуучдын отго буугаагүй байна

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг дахь шонхор шувууны ангуучдын отго буугаагүй л байна. Тэд хэдэн шонхор барьсан, түүнээс хэдийг байгальд нь буцаан тавих тухай аймаг, орон нутгийханд мэдээлэх байтугай мэдээлэл авах, гэрэл зураг авах, бичлэг хийхийг эрс хориглон тэрүүхэн тэндээ хаалттай бүс тогтоон хоёр сар шахам болж байгаа юм. Харин тэд ойролцоох айлуудаас шувууны хоолонд хурга, өөрсдийн хүнсэнд эр хонь худалдан авсаар байгаа ч  хэрэглэсэн хониныхоо сүүлийг тэр чигт нь тасдаад хөсөр хаядагт нутгийхан эмзэглэж байна. Эр хонийг газар дээр нь 80-90 төгрөгөөр, хургыг 25-30 төгрөгөөр авдаг тэд ёстой л мөнгөөрөө авсан болохоор яаж хэрэглэх нь өөрсдийн хэрэг болохоос манай орны ёс заншил, хууль дүрэм ч хамаагүй бололтой.  Арабын орныхонд орчуулж, үйлчилж яваа эрхмүүд нь ч тэднийхээ gраншинг давтдагт нутгийхан гайхах юм.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж