Жонш дуудлагаар худалдав

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Жонш дуудлагаар худалдав

Дундговь аймгийн Хулд сумын нутаг Түймэрт цагаан  гэдэг ямар ч зөвшөөрөлгүй газар жоншны ченжүүд хоёр сар гаруй хугацаанд бужигналаа. Зарим үед тэнд байгаа ченжийн тоо 500 хүрсэн . Аймгийн Мэргэжлийн хянарлтын газар,цагдаа, тагнуул, татварын байгууллагын өргөн бүрэлдүүн тэнд 2-3 удаа очиж ажиллан эхний удаа 200 орчим  тонн, дараа нь 916 тонн жонш хураан, дуудлага худалдаанд оруулан борлуулж, ченж нарыг тараав. 916 тонн жоншны дуудах үнэ  газар дээрээ  50 сая төгрөгөөс  эхэлж 95,6 сая төгрөгөөр нэг компани худалдан авсан байна. Дуудлага худалдаанд Хэнтий аймаг, Бор-Өндөр, Эрдэнэтийн 7 компани оролцсон юм.  Мэргэжлийн  хүмүүсийн гаргасан  тооцоогоор 16 сая төгрөгийн нөхөн сэргээлт хийхээс хуулийн дагуу  найман сая төгрөгийн барьцааг эргэн авах болзолтойгоор сумын Засаг даргын  дэргэдэх тусгай дансанд байршуулж нөхөн сэргээлтийн ажлаа эхлээд байгааг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч М.Батаа мэдээллээ.  Дуудлага худалдаанд орсон  жонш  75-92 хувийн агуулгатайгаар стандартын шаардлага хангаж байгаа юм.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж