189 явган зорчигчийг торгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

189 явган зорчигчийг торгуулжээ

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн явган зорчигчийг  энэ сарын 15-аас эхлэн торгох шийдвэрийг Замын цагдаагийн газар гаргаад байгаа. Замын цагдаагийнхан өнгөрөгч долоо хоногоос  1000, 2000 төгрөгийн торгуулийн хуудас гаргаж зөрчил гаргасан явган зорчигчийг торгож эхэлжээ. Тухайлбал өнгөрсөн хугацаанд нийт 189 явган зорчигч торгосон байна. Цаашлаад  800-8000 төгрөгийн торгуулийн хуудас гаргаж гаргасан зөрчилд тохирор торгуулийг оногдуулдаг болох аж. Тодруулбал Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.4-т зааснаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бүх насны иргэдийг торгох арга хэмжээ авах ажээ. Энэ ажлын хүрээнд гарцаа тодруулах, шинээр гарц тавих ажил хийхээр төлөвлөсөн байна. Нөгөө талаар ойр ойрхон гарц тавих нь замын хөдөлгөөний эрчимд сөргөөр нөлөөлөх талтай  учир хотын захын зам, зарим хэсэгт гарц тавихгүй. Явган зорчигч гарцаар зам хөндлөн гарах, гарцгүй тохиолдолд авто машины араар гарах дүрмээ баримтлахыг ЗЦГ-аас иргэдэд анхааруулж байгаа юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж