Ажлын хэсгийнхэн Сүхбаатар сумыг зорив

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгийнхэн Сүхбаатар сумыг зорив

Шүлхий гарсан аймгуудад ажиллахаар Улсын Онцгой комиссоос байгуулсан ажлын хэсгийг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле тэргүүлэн өнөөдөр хөдөллөө. 22 хүнтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга комиссар С.Цогтбаатар болон МХЕГ, ЦЕГ зэрэг байгууллагын төлөөлөл багтсан байна. Ажлын хэсгийнхэн Сүхбаатар аймгийн Дарьганга, Халзан, Баяндэлгэр  суманд ажиллаад өнөөдөр Сүхбаатар сумыг зорин хөдөлж байгаа ажээ. Одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн 19600 өрхийн 236 мянга гаруй малд тандалт үзлэг хийж, өвчилсөн малын 99,3 хувийг устгасан байна. Баяндэлгэр сумын Дуут, Сүхбаатар сумын Ихэр чулуу, Шанд зэрэг газарт үзлэг шалгалт хийхээр ажлын хэсэг хөдөлсөн бөгөөд шинээр нэмж дуудлага ирээгүй гэж дэд сайд Ж.Сауле хэлж байлаа. Тэрбээр “Шүлхий өвчний оргил үе ард үлдлээ” хэмээн нэмж хэлсэн юм. Өнөөдрийн байдлаар богд шилжүүлснээр 5,4 сая толгой малд хийх хэмжээний вакцин ирээд байгаа юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж