“Бешикташ” Айверсонд санал ирүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

“Бешикташ” Айверсонд санал ирүүллээ

Нэгэн цагт дэлхийн сагсан бөмбөгийн өнгийг тодорхойлж, дэлхий нийтийн анхаарлын төвд байсан Аллен Айверсон хэдийгээр сагсан бөмбөгөө тоглохыг хүсч байгаа ч түүнийг авах баг олдохгүй байсаар.
Хэрэв энэ байдлаар цаашид үргэлжилвэл түүний сагсан бөмбөгийн карьер эрт дуусах аюул нүүрлээд байсанюм. Гэвч түүний төлөөлөгч Америкаас бусад орнуудын лигт тоглох боломжтой талаар ярьснаар бусад лигүүдийн багууд бүх одод тоглогчийг багтаа авчрах ажлыг эхлүүлсэн билээ.
Тэд нэг нь Туркийн “Бешикташ” баг.
Бид энэхүү асуудлыг маш чухалчилж үзэж байгаа гэж Айверсоны бизнес менежер Гэри Мур хэлсэн байна. Хамгийн гол нь “Аллен сагсан бөмбөг тоглохыг хүсч байгаа” гэжээ.
“Бешикташ” энэхүү гэрээний саналыг даваа гаригт илгээсэн бөгөөд энэ долоо хоногийн сүүлч гэхэд хариу өгнө гэж найдаж байгаа аж.
Түүний гэрээний дүн ойролцоогоор хоёр сая ам.доллар хэмээн одоо гарч байгаа мэдээлэлд бичигджээ.
Айверсонд Хятадын лигт тоглох олон санал ирсэн байж болох ч тэрбээр юун түрүүнд Станбулд тоглохыг илүүд үзнэ. Учир нь Европын лиг нэр хүндээрэээ NBA-ын дараа ордог, мөн олон од тоглогчид энэхүү лигт тоглож байсан, түүнчлэн өрсөлдөөн их гээд илүү сонирхол татам үйл явдлууд тэнд хүлээж байж болох юм.
Дээрээс нь Хятадыг бодвол Турк өөрөө үзэсгэлэнтэй орон.
Филаделфиа, Мемфис, Дэтройт зэрэг багуудад хүчин зүтгэж, 26,7 оноог нийтдээ 14 жилийн хугацаанд дунджилж байсан NBA-ын үнэ цэнэтэй тоглогчийн шагналт Аллен Айверсоны ирээдүй ийнхүү Европ тивтэй холбогдох нь.

Score Studio    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж