Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Шишийн үнэ өсч байна

Ургацын хураалтын хэмжээ буурснаас 2007-2008 онд дэлхий нийтийг хамарсан хүнсний хямрал дахин давтагдаж болзошгүй байгаатай холбогдуулан шишийн үнэ өчигдөр дахин өссөн байна. Чикагогийн бирж дээр шишийн үнэ 8,5 хувиар өсөөд байгаа нь 1973 оноос хойш харагдаагүй хэмжээ байна. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны гаргасан судалгаанаас харахад нөөцийн үр тариа хэрэгцээг хангаж чадахгүй гэж байгаа аж. Тус яамнаас энэ жил га болгоноос 155,8 бушель шиш хураана гэж тооцоолж байгаа нь төдийлөн сайнгүй байгааг харуулж байгаа юм.

Ердөө хоёр хоногийн дотор шишийн үнэ 11,5 хувиар өссөн байдалтай байгаа юм. Түүнчлэн ам.долларын ханшийн уналт АНУ-ын шишийг бусад орнууд худалдан авахад илүү дөхөм болгож байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж