Aston Martin Cygnet ирэх хавар худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Aston Martin Cygnet ирэх хавар худалдаанд гарна

Британийн тансаг зэрэглэлийн авто үйлдвэрлэгч Aston Martin компани Варвикшайэр дахь Gaydon төвдөө ирэх жилээс эхлэн Cygnet маркийн автомашинаа үйлдвэрлэж эхлэх болсон байна. Энэ жилийн эхээр анхлан Cygnet-ийн концепт буюу төсөөллийн загварыг танилцуулж байх үеэр энэхүү төмөр хөлгийг компанийн зүгээс “Хотын амьдрал, хэв маягт тохирох Aston Martin-ы эгэл загвар” хэмээн тодорхойлж байсан юм.

Aston Marin компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Улрих Без хэлэхдээ “Cygnet бол хотын орчинд хамгийн тохирох, эрх чөлөө олгох бидний спорт загвар. Энэ бол үнэхээр онцгой төмөр хөлөг. Тансаг гэхдээ авсаархан” гэжээ. Харин тус компанийн загвар, дизайн хариуцсан захирал Марек Рейчманы хэлснээр Cygnet төмөр хөлгийг сонирхож буй хүмүүс өөрийн хүссэнээр материал, өнгө болон бусад тоноглолыг сонгох боломжтой аж.

Cygnet нь Aston Martin-ы бусад загваруудаас огт өөр. Хорт утаа ялгаруулах хэмжээ нь нэг км-т 113 грам байгаа нь тус компанийн хамгийн “цэвэр” машин гэсэн үг. Түүнчлэн Cygnet нь 1,3 литрийн дөрвөн цилиндртэй хөдөлгүүртэй.

2013 оны сүүлчээр зах зээлд нэвтрэх Cygnet-ийн цахилгаан хувилбар нь нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 60 миль замыг туулах ажээ. Харин энгийн түлшин хөдөлгүүртэй Cygnet ирэх оны хавар худалдаанд гарах юм.

С.Цэлмэг

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж