“Хөтөлбөрт төсөв”-ийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

“Хөтөлбөрт төсөв”-ийг танилцуулав

Сангийн
яаманд хэрэгжиж буй Азийн хөгжлийн банкны "Засаглалын шинэчлэлийн
чадавхийг бэхжүүлэх төсөл"-ийн санхүүжилтээр "Хөтөлбөрт төсөв" сэдэвт
сургалтыг тус яамнаас саяхан зохион байгуулжээ. Сургалтад аймаг,
нийслэл, дүүргийн санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд
оролцсон байна. Сургалтад оролцогчдод хөтөлбөрт төсвийн талаар ерөнхий
ойлголт өгч, хөтөлбөрт төсвийг нэвтрүүлэх талаар Сангийн яамнаас хийж
буй ажлууд, мөн салбарын зарим яамдад хөтөлбөрт төсөвлөлтийг хэрхэн
нэвтрүүлж буй талаар танилцуулжээ. Семинарын явцад төсөв, санхүүгийн
шинэчлэлийн талаар яамны Зарлагын хэлтсийн дарга Б.Нямаа дэлгэрэнгүй
мэдээлэл өглөө. Мөн Засаглалын шинэчлэлийн чадавхийг бэхжүүлэх төслийн
Стратеги төлөвлөлтийн зөвлөх Э.Сандагдорж Төсвийн тогтвортой байдлын
тухай хуулийн үзэл санааг тайлбарлаж, орон нутгийн төсөвт хөтөлбөрт
төсвийг хэрхэн нэвтрүүлэх талаар илтгэл тавьжээ. 

Д.Цээнэ        

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж