Шавар асгарсан үйлдвэрийн эзэн баривчлагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Шавар асгарсан үйлдвэрийн эзэн баривчлагдлаа

Унгар улсын Будапест хотоос 160-аад километрт орших үйлдвэрт уул урхайн чиглэлээр ашигладаг химийн хорт шавар агуулахаас асгарснаас болж Унгар улс тэр даяар гамшигт өртөөд байгаа тухай бид өмнө мэдээллэсэн билээ. Анх хорт шавар асгарсан аж ахуйн үйлдвэрийн эзэн Золтан Бакониг баривчлан байцаалтанд оруулаад байгаа юм. Золтан Баконигийн баривчилгааг Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгдсэн байна. Ноён Виктор мөн мэдэгдэхдээ тус компанийг хором зууртаа улсын өмч болгоод байгаа бөгөөд  гамшигт буруутай хүмүүст санхүүгийн асуудлыг бүрэн хариуцуулна хэмээсэн юм. Шавар одоогын байдлаар 40 квадрат километр газрыг бүрхээд байгаа бөгөөд хамгийн хүндрэлтэй асуудал нь тус улсын усны сувагт нэвтэрсэн явдал юм. Мэргэжилтнүүд одоогоор шүүрэлтийг зогсоосон боловч Байгаль орчны төрийн нарийн бичгийн дарга Золтан Иллиес “ 2.5 сая куб метр шаварыг агуулахын хана тогтоож дийлнэ гэдэгт би эргэлзэж байна” гэжээ. Үйлдвэрийн шавар  хэзээ мөдгүй хоёр дахь удаагаа асгарч магадгүй байгаа тул Европын холбооноос туслахаар ирсэн гамшгийн үр дагаварыг бууруулах багийхан, инженерүүд болон сайн дурын ажилчид цаг хугацаатай уралдан далан босгохоор хичээцгээж байна.  

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж