Ерөнхийлөгч сая төгрөгийн цалин авна

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч сая төгрөгийн цалин авна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн дээд албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Засгийн газрын хуралдаанаас төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2010 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн 30 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасны дагуу, Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын цалин ч “өндөр” авч байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн цалин энэ сараас эхлэн 1,424 мянга 435 төгрөг, Ерөнхий сайд болон УИХ-ын 76 гишүүний цалин 1 сая 73 мянга 630 төгрөг болж нэмэгдэж байгаа аж. Харин Засгийн газрын гишүүд буюу сайд нарын цалин 826 мянга 563 төгрөг болж өсөх бол Авлигатай тэмцэх газрын дарга 1 сая 66 мянга 694 төгрөг, Авлигатай тэмцэх газрын дэд дарга 988 мянга 185 төгрөг, хэлтсийн дарга 944 мянга 34 төгрөг, албаны дарга 890 мянга, ажилтан 728 мянган төгрөг болж тус бүр өсчээ.

Эл асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шатанд гишүүд шүүмжлэлтэй хандлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Герман зэрэг орон Төрийн дээд албан тушаалтнуудынхаа цалинг нэмэгдүүлэх тухай асуудлыг  манайх шиг парламентаар хэлэлцдэггүй. Яамны Төрийн нарийн бичгийн даргын цалинг суурь болгон авч, түүгээр коэфицентолж, Төрийн дээд албан тушаалтнуудынх нь цалин өсдөг. Яагаад Төрийн нарийн бичгийн даргын цалинг суурь болгож авав гэхээр тогтвортой ажилладаг, суурь зарчмыг бодолцож гаргасан аргачлал” гэв. Мөн УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг “УИХ-ын гишүүд өөрсдийнхөө цалинг нэмэх тухай асуудлыг хэлэлцээд сууж буй нь тэнэг үйлдэл. Засгийн газрын зүгээс гишүүдийг тэнэг болгон харагдуулах гэж байгаа юм  шиг жил бүрийн намар энэ асуудлыг оруулж ирэх нь зохисгүй байна. Тиймээс хуулийн төсөл боловсруулж, Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын цалинг тусад нь авч хэлэлцдэгийг өөрчлөх шаардлагатай” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Тэгвэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны газрын даргын тайлбараар бол Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, сайд нарын цалинг Засгийн газар мэдэж, өсгөх нь нэг талаар төрийн тэргүүнийхээ үнэлэмжийг доош нь хийсэн үйлдэл болж байгаа төдийгүй, Засгийн газарт тавих хяналтанд сөргөөр нөлөөлнө гэж үздэгээс жил бүрийн намар Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын цалинг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг парламентад оруулж, нүд үзүүрлэгддэг болохоо нуусангүй.

Эцэст нь энэ асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ерөнхий сайд С.Батболд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт хандан албан бичиг хүргүүлж, хуулийн төсөл санаачлан, Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын цалинг тусад нь авч үздэгээ өөрчлөх чиглэлээр ажиллахыг хүсэхээр болсон юм. Хэрвээ Засгийн газар “Чадахгүй” гэвэл УИХ-ын гишүүд өөрсдөө төсөл санаачлан, тэнэг нэрнээсээ салахаас аргагүй ажээ.

Төрийн дээд албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны сарын цалингийн хэмжээг дараах хүснэгтээс сонирхоно уу. Энэхүү хүснэгтэд заасны дагуу төрийн дээд албан тушаалтнууд 2010 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн дараах байдлаар цалинжих болж байна. 

 

Албан тушаалын
зэрэг дэв

Албан тушаалын
сарын цалингийн хэмжээ төгрөгөөр

1

ТӨ-I

1424435

2

TӨ-II

1073630

3

ТӨ-III

826563

4

ТӨ-IV, ТӨ-IV А

792819

5

ТӨ-V, ТӨ-V A

734352

6

ТӨ-VI,
ТӨ-VI A

700441

Монгол Улсын Шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ

 

Албан тушаал

 

 

Албан тушаалын сарын цалин төгрөгөөр

 

1

 

Нийслэлийн шүүхийн шүүгч

706789,2

2

Нийслэлийн шүүхийн шүүгч

649490,4

3

Аймгийн шүүхийн ерөнхий шүүгч

678056,6

4

Аймгийн шүүхийн шүүгч

628609,8

5

Дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч

636460,5

6

Дүүргийн шүүхийн шүүгч

607227,4

7

Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч

636460,5

8

Сум дундын шүүхийн шүүгч

607227,4

Прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээ

1

Улсын ерөнхий
прокурорын газрын туслах прокурор

697934,9

2

Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор

642140,2

3

Нийслэлийн прокурор

694761,6

4

Нийслэлийн прокурорын орлогч

645815,3

5

Нийслэлийн прокурорын газрын туслах прокурор

598874,9

6

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор

588350,1

7

Аймаг, тээврийн прокурор

666529,5

8

Аймаг, тээврийн прокурорын орлогч

618586,8

9

Аймаг, тээврийн прокурорын газрын туслах прокурор

598874,9

10

Аймаг тээврийн прокурорын газрын хяналтын прокурор

588350,1

11

Дүүргийн прокурор

610902,5

12

Дүүргийн прокурорын орлогч

598874,9

13

Дүүргийн прокурорын газрын туслах прокурор

588350,1

14

Дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор

582670,4

15

Сум, сум дундын ахлах прокурор

610902,5

16

Сум, сум дундын прокурорын газрын хяналтын прокуорор

582670,4

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж