Файе “Стоук”-т үлдэхийг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Файе “Стоук”-т үлдэхийг хүсч байна

Английн Премьер лиг дэх “Хар тив”-ийн олон төлөөллийн нэг Сенегаль хамгаалагч Абдулайе Файе одоо тоглож байгаа “Стоук Сити” багтаа карьераа дуусгах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Файен хувьд энэ жил 32 настай ахмад тоглогч билээ.

Түүний багтайгаа байгуулсан гэрээ нь ирэх жил дуусах учраас тэр энэ асуудалд эртхэн санаа тавьж эхэлсэн байна. “Стоук”-ийн менежер Тони Пулис ч түүнийг авч үлдэх магадлал өндөртэй. Файе “Гэрээний дагуу сүүлийн жил маань үргэлжилж байгаа. Гэвч би энд үлдэхийг хүсч байна. Энд байх нь надад таалагддаг. Хөгжөөн дэмжигчид маань ч надад хайртай. Тиймээс энэ надад чухал. Магадгүй гурван жилийн дараа би хөлбөмбөгөө орхиж болох юм. Энд би аз жаргалтай байгаа юм чинь багаа орхих хэрэг байхгүй” гэжээ.

Файен хувьд 2008 онд “Стоук Сити”-д ирснээсээ хойш өндөр төвшний тоглолтыг хийн, хөгжөөн дэмжигчдийн хайртай тоглогчдын нэг болж чадсан юм. 2008-09 оны улиралд тэрбээр багийнхаа тоглогчдын болон хөгжөөн дэмжигчдийн шилдэг тоглогчийн шагналыг хоёуланг нь зэрэг хүртжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж