АТГ-ын дарга нарын асуудлаар санал хураана

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

АТГ-ын дарга нарын асуудлаар санал хураана

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болно. Тус хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэн өнгөрсөн долоо хоногийн турш маргаан дагуулсан санал хураалтыг илээр явуулах юм. Мөн хуралдаанаар Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, /Засгийн газрын төсөл/ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын  гишүүн Ж.Сүхбаатар, Б.Бат-Эрдэнэ, Х.Жекей нараас өргөн мэдүүлсэн төсөл/ анхны хэлэлцүүлгийг хийх юм байна.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан мөн болно. Түүгээр Ан агнуурын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтны аймгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх ажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж