Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний чуулган болно

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний чуулган болно

Монгол Улсын Засгийн газар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хамтран маргааш “Хөдөлмөр хөгжлийн үндэс” сэдвийн дор анхны томоохон чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Хөдөлмөрийн үндэсний чуулганд 450 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Энэ тухай мэдээллийг өнөөдөр Төрийн ордны “Г” танхимд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү тэргүүтэй холбогдох газрынхан хийлээ.

Чуулганаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд тэнцсэн мэргэжилтэй ажилтны эрэлт хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлийг тэнцвэржүүлэх асуудал, цалин хөлс, хөдөлмөрийн бүтээмж, бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, гадаад хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн хууль эрх зүйн орчин, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцэх юм байна.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж