Обама мөрдөн байцаалт явуулахаар амлав

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Обама мөрдөн байцаалт явуулахаар амлав

Линда Норгроув. Фото: AFP

Ерөнхийлөгч Барак барьцаанд байгаад чөлөөлөх үеэр нь алагдсан британи эмэгтэй Линда Норгроувын (Linda Norgrove) амь үрэгдсэн нөхцөлийг мөрдөн байцааж тогтоохоор амласан тухай Associated Press мэдээлэв.

Афганистан дахь эвслийн цэргийн төлөөлөгч тэр эмэгтэйг Америкийн тусгай албаныхны хаясан гар бөмбөгийн тэсрэлтэд өртөн амиа алдсан байж магадгүй гэж мэдэгдсэн байлаа.

Болсон хэрэг явдалд гашуудаж буйгаа Барак Обама Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмеронд илэрхийлсэн байна. Америкийн цэргийнхэн хэргийн британичуудын хамт мөрдөнө гэж хэлжээ.

Талибуудын тавьсан тэсрэх төхөөрөмж Линда Норгроувыг хөнөөсөн гэж НАТО эхлээд мэдэгдсэн байна. Гэвч аврах ажиллагааны видео бичлэгийг үзсэний дараа эвслийн төлөөлөгч барьцааны эмэгтэй америкчуудын ажиллагаанд амиа алдсан байж магадгүй гэв. Шууд дүгнэхгүй мөрдөн байцаалт явуулна гэж НАТО мэдэгджээ.
Шотланд эмэгтэй 36 настай Линда Норгроув Development Alternatives Inc. (DAI) гэх АНУ-ын санхүүжүүлдэг Засгийн газрын бус байгууллагад ажилладаг байсан ба түүнийг есдүгээр сарын 26-нд талибууд гурван афган ажилтны хамт хулгайлан барьцаалсан байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж