“Замд гарахын өмнө” өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

“Замд гарахын өмнө” өдөрлөг болно

Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албанаас хот хоорондын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 43 аж ахуйн нэгж байгууллагуудыг хамарсан “Замд гарахын өмнө” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Өдөрлөг  энэ сарын 15-ны өдөр Тээвэр Ачлал ХК-ны байр буюу 29-р авто баазад болно. Өдөрлөгийн үеэр авто тээврийн газар болон тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаны хамтарсан шалгалтын үр дүнг нэгтгэн танилцуулах, түүний хэрэгжилтийг шалгах аж. Түүнчлэн тэдгээр байгууллагуудын өвлийн улиралд тээвэрлэлтэнд шаардлагатай багаж техник хэрэгсэл, запас буюу нөөц сэлбэгийг нөөцөлсөн эсэх, шаардлагатай үед түргэн шуурхай үйлчлэх нэмэлт тээврийн хэрэгсэл гаргах талаар инженер техникийн ажилтан, тээвэр зохицуулагч нарыг  байлцуулан заавар зөвлөгөө өгөх юм . Мөн явуулын оношлогоо хийх,  бичиг баримтын зөрчилтэй аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгсэлд шилжилт хөдөлгөөн хийх, хот хоорондын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн талаар иргэд, зорчигчид сурталчилах ажлуудыг хийх гэнэ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж