УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхлэнэ. Түүгээр олон чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд дуусгаж амжаагүй Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлнэ. Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэх, "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Мөн  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэх эсэх, Эрүүл мэндийн тухай /Шинэчилсэн найруулга/ болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд хэлэлцэх эсэх, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн найруулга , Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг тус бүр шийдвэрлэх ажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж