Ам.долларын ханш буурч, алтны үнэ өсөв

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Ам.долларын ханш буурч, алтны үнэ өсөв

Сингапур
улс гэнэт өөрийн мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх бодлогоо дахин
чангатгаснаас болж ам.долларын ханш сүүлийн 10 жилийн турш
харагдаагүйгээр буурлаа. Үүнээс болж Японы иенийн ханш ам.долларын эсрэг
15 жилийн өндөрлөгт хүрсэн байна.

Ам.долларын ханш унаснаас
болж алтны үнэ 0,4 хувиар өсч, унц нь 1,346,60 ам.доллар буюу шинэ
рекорд тогтоосон бол зэсийн үнэ Лондоны бирж дээр дахин нэг хувиар өсч,
2008 оны долдугаар сараас хойшхи хамгийн өндөр хэмжээ буюу тонн нь
8470,25 ам.доллар болоод байна.

Бусад суурь металлын хувьд
хөнгөн цагаан тонн нь 2390 ам.доллар, цайр 2381 ам.доллар, никель 2408
ам.доллар, харин молибдени 32625 ам.доллараар тус тус арилжаалагдаж
байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж