Газрын тосны үнэ дахин өсөв

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Газрын тосны үнэ дахин өсөв

Пүрэв
гаригийн өглөө газрын тосны үнэ дахин өсч, баррель нь 72 центээр өсч,
83,73 ам.доллар болжээ. Харин Лондоны бирж дээр Брент маркийн газрын
тосны үнэ 85,19 ам.доллар хүрсэн нь өмнөх өдрийнхөөс 55 центээр илүү
байгаа юм. Энэ нь мөн ам.долларын ханштай холбоотой байгаа аж.

Дэлхий
нийтэд тэр тусмаа БНХАУ болон Японд газрын тосны хэрэгцээ огцом өсөхийн
хажуугаар АНУ-ын нефтийн нөөц буурч, мөнгөний бодлогод дахин шинэчлэл
хийх магадлал өндөр байгаа нь газрын тосны зах зээлийг хөдөлгөж байгаа
юм.

Өнөөдөр ОПЕК-ийн орнуудын газрын тосны сайдууд Вена хотод
хуралдах бөгөөд газрын тосны хангамжийг сайжруулж, баррель нефтийг 70-80
ам.долларт барих талаар хэлэлцэх юм.

АНУ-ын түүхий нефтийн
хангамж дөрвөн сая баррелиар багассантай холбогдуулан шатахуун, дизель
түлш болон халаалтын тосны нөөц ч мөн 1,9 сая баррелиар буураад байна.
Есдүгээр сарын статистикаас харахад дэлхийн нефть хэрэглэгч хоёр дахь
том улс болох БНХАУ-ын түүхий нефтийн импорт 35 хувиар өссөн байна. Тус
улсын авто машин үйлдвэрлэгчдийн импорт 19,3 хувиар өссөн нь газрын
тосны хэрэгцээг нэмэгдүүлжээ.    

Түүнчлэн нефтийн хэрэглээгээр
гуравдугаарт бичигддэг Япон улсын мэдэгдсэнээр, машин техникийн захиалга
хүчтэй өссөн байна. Энэ нь мөн нефтийн хангамжийг нэмэгдүүлэх ёстой
байгааг харуулж байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж