Мах идсэн ч дэлхийгээ аварч болох уу?

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Мах идсэн ч дэлхийгээ аварч болох уу?

Сүүлийн үед Монголд төдийгүй дэлхийн олон оронд ногоон
х
өдөлгөөн дэлгэрч, амьтны гаралтай хүнс хэрэглэдэггүй веган хоолтонгууд олширч байгаа билээ. Маш олон
судалгаа шинжилгээний ажлууд мах, амьтны гаралтай б
үтээгдэхүүн хэрэглэх нь байгаль орчинд муугаар нөлөөлж, дэлхийн цаг уурын дулаарлыг үүсэх гол шалтгааны нэг болж байгааг баталж байгаа юм. НҮБ-ын 2006 онд гаргасан тайлангаас харахад дэлхийн нүүрсхүчлийн ялгаруулалтын 18 хувь
нь
махнаас үүдэлтэй аж. Энэ нь зам тээврийн дэд бүтцийн ялгаруулалтаас ч илүү байгаа юм. Гэхдээ бүрэн веган хоолтон болохын
оронд
махны хэрэглээгээ
зохицуулах нь огт мах хэрэглэхг
үй байхаас илүү байгаль орчинд ээлтэй гэж Их Британийн фермер Саймон Фэйрли өөрийн номондоо бичсэн байна.

Энэхүү номонд бичсэнээр газар тариалангийн системд байнга илүүдэл, дахин ашиглахад хүндрэлтэй хаягдал үүсч байдаг. Тэгвэл мах болон сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл үүнээс хамаагүй хор хөнөөл багатай байдаг гэнэ. Түүнчлэн малын хоолны гинжин хэлхээ газар тариалангийн хог
хаягдлыг юунаас ч ил
үү зохицуулах чадвартай байдаг аж. Фермүүдэд тэжээж буй амьтад мөн хөрсөнд бордоо болох, хортон шавьжаас сэргийлэх зэрэг ач тус
ихтэй байдаг байна.

Тэгвэл яагаад
веган хоолтнууд болон ногоон х
өдөлгөөнийнхөн махны хэрэглээ байгальд хортой гэж маргадаг вэ?
Тэдний олонх нь Н
ҮБ-ын дээр бичигдсэн тоо
баримт дээр тулгуурладаг. Гэхдээ энэ баримт нь м
өн алдаатай. Малаа тэжээхийн тулд ой модыг устгадаг
гэдэг боловч, м
өн хэмжээгээр өвс ногоо тарьдаг гэдгийг
орхигдуулдаг. Т
үүнчлэн эрдэмтэд нэг кг мах
үйлдвэрлэхэд шаардлагатай үр тарианы хэмжээ таван кг байдаг гэдэг. Энэ хэмжээний үр тариагаар илүү олон хүнийг хооллох боломжтой гэж веган хоолтнууд үздэг юм. Гэхдээ барууны орнуудад л ихэвчлэн хүний идэж болох үр тариагаар малаа хооллодог байна. Эдгээр амьтад мөн хүний идэж чадахгүй хүнс болох өвс иддэг гэдгийг тэд дурддаггүй. Иймээс 5:1-ийн харьцаа нь яг бодитоор бол 1,4:1 байдаг
аж.

Тэгвэл мах идэх
нь байгаль орчинд ээлтэй байна гэсэн
үг үү? Энэ нь бас өрөөсгөл ойлголт юм. Саймон Фэйрлигийн зөвлөж буйгаар махны зохистой
хэрэглээ л хамгийн чухал аж.
Хамгийн зохимжтой арга нь махны хэрэглээг тал хувиар бууруулах явдал юм.
Харин с
үү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг хэвээр үлдээж болно.

Идэхэд хамгийн
тохиромжтой мах нь гахайн мах юм. Гахай нь х
үнсний үлдэгдэл зэрэг цэцэрлэг,
газар тариалангийн хаягдлаар хооллож,
их хэмжээний мах өгдөг. Түүнчлэн сүүний үнээ ихэвчлэн өвс иддэг нь байгаль орчинд хүчтэй муу үр дагавар үзүүлдэггүй юм байна.

Номын зохиолч өөрөө зургаан жил цагаан хоолтон байсан бөгөөд амьтны амь хороох нь нүгэл гэж үздэг нэгэн аж. Тэрбээр ямаа тэжээдэг байсан боловч сүү өгөхгүй, төллөхгүй эр ямаанууд нь ихээхэн асуудал үүсгэдэг байж. Тиймээс Саймон эдгээр ямаануудаа идэж
эхэлсэн байна. Хэдийгээр тэрбээр амьтны амь хороох нь н
үгэл гэж үздэг хэвээр ч ухамсартаа энэ нь зөв зүйл гэдгийг мэддэг хэмээн “TIME сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна. 

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж