Ерөнхийлөгчийг шүүх хуралд урив

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийг шүүх хуралд урив

Охиноо
бусдын гарт алдсан иргэн Ц.Гон­чиг өчигдөр “Шударга Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржид та охи­ныг минь хөнөөсөн этгээдүүдийн шүүх хуралд суугаач”
гэж Сүхбаа­тар дүүргийн шүүхийн өмнө хоо­лой зангируулан хэллээ.
Тэрбээр хуулийн байгууллагуудын хаалгыг хоёр жил сахиж байгаа нэгэн. Бас
шүүхээс шударга ёс нэхэн ард түмнээсээ дэмжлэг хүсч Сүх­баа­тарын
талбайд гарын үсэг цуглуулан сар шахам суусан “тэмцэгч”. Түүнийг дэмжин
“Хэрлэнчимэгийн хэрэг” гэгчийн золиос болж амиа алдсан охи­ны хойноос
шударга ёс нэхсэн хүн бүрийн гарын үсэг талийгаачийн жаазтай зурагны ард
мөнхөрсөн аж.  Ийн талийгаачийн аав иргэдтэй хамтран “Хүний амь
хөнөөсөн этгээ­дүүдэд ял оноох ажиллагааг бүү хойш­луулаач” гэж шаардсан
ч 15 настай охиныг найзуудтайгаа бүлэглэн хөнөөсөн Ө.Хэрлэнчимэгт
холбогдох хэргийг Монголын шүүх хэлэлцэхээс дахин  халгалаа. Сүх­баа­тар
дүүргийн шүүх өчигдөр хаалт­тай хурлаараа Ө.Хэрлэнчимэг түүний найз
залуу Ж.Очбадрах болон Ү.Ганболд, С.Гантуяа, Д.Са­­ран­туяа, К.Тэмүүжин,
Ж.Оч­ман­­дах, Д.Отгонжаргал нарт хол­­бог­дох хэргийг хэлэлцэх тов
гар­гасан байлаа. Гэсэн ч шүүгдэгч Д.Са­ран­туяагийн өмгөөлөгч ирээгүй
гэх шалтгаанаар энэ сарын 27-ныг хүр­тэл хойшиллоо.

Хэргийн талаар шүүгдэгч болон гэрчүүдийн мэдүүлгээс тоймлоход, 2008 оны
долдугаар сарын 18-ны үдэш дээрх залуус төрсөн өдөр тэмдэглэх үдэшлэг
зохион бай­гуулжээ. Хохирогч үдэшлэгт Ж.Оч­бадрахын дэргэд суусан нь
Ө.Хэр­лэнчимэгийн дургүйг хүргэсэн аж. Ө.Хэрлэнчимэг талийгаачийг найз
залуутайгаа хардан даашинзных нь бүсээр боомилоход найз залуу нь “Чи
наад охиноо алаад надад хайр­тайгаа баталчих. Чадах юм уу” гэж бассан
тухай гэрч мэдүүлжээ. Мөн Ө.Хэрлэнчимэг “Үүнийг хашраахад надад
туслахгүй бол дэмий шүү” гэх мэтээр найзуудаа дарамталж охиныг бүлэглэн
хөнөөжээ. Хүний амиар хайр сэтгэлээ баталсан охин найз залуутайгаа
хөтлөлцөөд бусдыгаа дагуулан мөрдөнгийн ширээнд суусан. Өнгөрсөн
хугацаанд Ө.Хэр­лэн­чимэг найзуудтайгаа “Ганц ху­даг”-т биш гадуур сул
чөлөөтэй байс­ныг хохирогчид хэлдэг. Мөн өмгөөлөгч ирээгүй, өмгөөлөгчөө
соль­сон, өмгөөлөгч нь ажлаа хий­хээс татгалзсан гэх мэт шалтгаанаар
тэдгээр залуусыг шүүх хурал та­ван удаа хойшлоод байсан юм.
Та­­лийгаачийн аав шүүх хурал хойшлуулж байгаа өмгөөлөгчдийн та­лаар
Өмгөөлөгчийн ёс зүйн хо­роонд хандсан. Гэсэн ч тус хо­роо өмгөөлөгчдөд
хариуцлага тоо­цох үндэслэлгүй гэсэн шийдвэр гар­­­­гасан.  Ийн зугаа
цэнгэлийн зо­­­­лиос болгож бусдыг хөнөөсөн эт­гээ­­дүүдээс хууль,
шүүхийн бай­­­гууллага халгаж байгааг хуу­лийнх­­ны цус ойртолтын үр
дага­вар гэж дүгнэхэд буруудахгүй. Учир нь Ө.Хэрлэнчимэгийн өвөө
на­­­саа­­­раа хуулийн байгууллагад ажил­­­ласан генерал цолтой нэгэн
бай­жээ. Ээж нь өмгөөлөгчөөр олон жил ажилласан туршлагатай хуульч.
Тий­мээс  ч Ө.Хэрлэнчимэг та­лий­гаач өвөөгийнхөө генерал мөр­дэс,
өмгөөлөгч ээжийнхээ нүү­­рээр шүүх хурал хүртэл сул чө­лөөтэй явсан. Бас
гэр бүлийнхэн нь хуулийнханд нөлөөтэй учраас шүүг­чид танилын нүүрээр
Ө.Хэрлэн­чи­мэгт энэрэнгүй хандана гэх хард­лага ч байгаа. Шүүгдэгч
шүү­хийн танхимд гэмшс­сэн янзгүй, найз залуутайгаа инээл­дэн бохь
зажилж ирдэг нь дээрх хардлагыг хохирогчдод төрүүлдэг аж.

Хяналтын прокурор шүүгдэгчдэд Эрүүгийн хуулийн 92 дугаар зүйлд зааснаар 15-20 жил хорих, эсвэл цаазаар авах ял төлөвлөжээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж