Хятад уран бvтээлчийн ”Sunflower Seeds” нэртэй сонирхолтой уран бvтээл 22 фото

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Хятад уран бvтээлчийн ”Sunflower Seeds” нэртэй сонирхолтой уран бvтээл 22 фото

2008
оны зуны олимпын наадмын гол талбар болсон "Bird"s Nest" буюу "Beijing
National Stadium" цэнгэлдэх хvрээлэнгийн ажил дээр уран сайхны
зєвлєгчийн vvрэг гvйцэтгэж байсан хятадын уран бvтээлч, уран барилгын
дизайнер, нийгмийн тоймч идэвхтэн Ai Weiwei энэ оны 10-р сард Лондон
хотноо маш сонирхолтой нэгэн бvтээлээ толилуулжээ. "Sunflower Seeds"
нэртэй энэхvv бvтээлийг харахад наранцэцгийн мянга мянган ширхэг vр мэт
харагдах боловч vнэн хэрэг дээрээ эдгээр vр мэт харагдах биетvvд нь
ширхэг бvрийг нь гараар нэг бvрчлэн будаж хийсэн шаазан биетvvд юм.
Лондон хотын Tate Modern Turbine Hall хэмээх урлагийн танхимын шалан
дээр тараан байрлуулсан энэ сонирхолтой vзмэрийн нэг зуун сая ширхэг
шаазан "vр"-нvvдийг хятадын 1600 гар урлаачдын баг хоёр жил хагасын
хугацаанд хийж гvйцэтгэсэн байна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж